Монголын нийт хүүхэд багачууд,
өсвөр үеийнхэн, тэдний гэр бүлийн ирээдүйн сайн сайханы төлөө бага ч гэсэн
зүйлийг хийж, өөрийн мэддэг чаддаг бүхнээ зориулхаар анх 2009 оны эхээр Монгол
хүүхдүүддээ зориулсан ДҮДҮ брэндийг гаргах зорилгоор ДҮДҮ.МН сайтыг нээн
ажиллуулсан юм.
Бидний хэрэгжүүлсэн анхны төсөл маань хүүхэд багачуудын чөлөөт цагт зориулсан, техникийн боловсролыг дэмжих зорилго бүхий “Дүдү машин” хөтөлбөр байсан ба энэхүү хөтөлбөрийг Үндэсний хэмжээнд удирдан явуулах үүднээс “Монголын Дүдү Машины Холбоо” ТББ-нь 2009 оны 5 сарын 8-нд байгуулж байлаа.
“Дүдү машин” хөтөлбөр маань бидний
төлөвлөж байснаас ч илүүтэйгээр амжилттай хэрэгжиж, жил хүрэхгүй хугацаанд хүүхэд
багачуудын төдийгүй тэдний гэр бүлийнхэн өргөнөөр оролцдог, хүсэн хүлээдэг
хөтөлбөр болохын зэрэгцээ, Холбоо маань Монголын 21 аймаг, нийслэлийн
дүүргүүдэд 23 салбар холбоотойгоор Үндэсний хэмжээнд үйл ажиллагаагаа явуулж
байна.
Дүдү.МН сайт нь хоёр жилийн ойн энэ
цаг үеэс эхлэн үйл ажиллагаагаа өргөжүүлэн Монголын нийт хүүхэд багачууд,
тэдний гэр бүлийнхэнд зориулагдсан Үндэсний Портал сайт болон ажиллахад бэлэн
болоод байна.
Д.Мөнхтулга






![]() | Өнөөдөр | 1 |
![]() | Өчигдөр | 28 |
![]() | Энэ 7 хоног | 654 |
![]() | Сүүлийн 7 хоног | 468 |
![]() | Энэ сард | 1716 |
![]() | Сүүлийн сар | 1933 |
![]() | Нийт хандалт | 25365 |