Хэрэв чи өөрийн Дүдү машинтай болсон бол Монголын Дүдү Машины Холбооноос зохион байгуулдаг “Албан ёсны” уралдаануудад оролцохын тулд Дүдү машины жолоочийн үнэмлэхтэй байх шаардлагатай.
Монголын
Дүдү машины холбооноос Улаан, Шар, Ногоон, Алаг гэсэн дөрвөн
ангилалын жолоочийн үнэмлэх буюу МДМХ-ны гишүүний
үнэмлэхийг гаргадаг.
Эдгээр үнэмлэхүүд
нь холбооноос зохион байгуулж буй бүхий л шатны уралдаан тэмцээнүүдэд оролцох
эрх бүхий байнгын мандат юм.
Улаан ангилал 5-7 нас
Шар ангилал 8-10 нас
Ногоон ангилал 11-13 нас
Алаг ангилал 14-17 нас
/Үнэмлэхний зургууд орно/.
Хүүхдүүд
өөрийн насанд тохирох “Дүдү машины жолоочийн үнэмлэх”- ийг
авахдаа тухайн насныхаа мэдлэг, сэтгэхүйн онцлогт тохирсон замын хөдөлгөөний
дүрмийн болон, амьдрах ухааны, мөн аюулгүй байдлын талаарх асуулт хариулт бүхий
сонирхолтой хэлбэрээр боловсруулсан тестээр шалгалт өгнө.
Жолоочийн үнэмлэх авах анкет нь
чиний худалдан авсан дүдү машины хайрцагт байгаа бөгөөд өөрт хамаарах хэсгийг
бөглөөд орон нутгийнхаа /хэрэв хотод
байгаа бол багшаараа дамжуулан МДМХ-нд ирүүлнэ/ Дүдү машины салбар холбоонд өгнө.






![]() | Өнөөдөр | 2 |
![]() | Өчигдөр | 28 |
![]() | Энэ 7 хоног | 655 |
![]() | Сүүлийн 7 хоног | 468 |
![]() | Энэ сард | 1717 |
![]() | Сүүлийн сар | 1933 |
![]() | Нийт хандалт | 25366 |