

Монголын Дүдү Машины Холбооноос
НЭЭЛТТЭЙ УРАЛДААН, болон АЛБАН ЁСНЫ УРАЛДААН гэсэн хоёр төрлийн уралдааныг
зохион байгуулдаг.
Нээлттэй уралдаан нь МДМХ-оос
“нээлттэй” хэмээн зарлагдсан, эсвэл ямар нэгэн албан байгууллага, сургууль,
салбар холбоод, Дүдү хобби клубуудээс зохион байгуулж байгаа уралдаанууд бөгөөд
энэхүү “нээлттэй” уралдаанд дүдү машинтай, хүссэн хүүхэд бүхэн оролцох
боломжтой.
Албан ёсны уралдаан нь МДМХ-ны
тухайн жилийн төлөвлөгөөнд тусгагдсан тогтмол хугацааанд зохион байгуулагддаг
аймаг, бүс, хот, улсын чанартай томоохон уралдаан бөгөөд энэхүү “албан ёсны”
уралдаанд зөвхөн Дүдү машины жолоочийн үнэмлэхтэй хүүхдүүд оролцдог.