ДҮДҮ.МН нь хөл бөмбөг сонирхогч хүүхэд залуучуудыг дэмжих, авъяаслаг тамирчдыг бэлтгэн гаргах зорилгоор өсвөрийн хөл бөмбөгчдийн “ДҮДҮ СОККЕР КЛУБ”-ыг байгуулан ажиллаж байна. Энэхүү клубээрээ дамжуулан гишүүн тамирчдынхаа ерөнхий боловсрол, эрүүл мэнд зэрэгт илүүтэй анхаарал хандуулах төдийгүй клубийнхээ нэр дээр Олон улсын стандартад нийцсэн ногоон талбайтай болох ажлыг Сонгино дахь DUDULAND дээр байгуулахаар төлөвлөж байна.
Эхний ээлжинд клубын гишүүн хүүхдүүдийг Нийслэлийн алслагдсан дүүргийн сургууль болох Ерөнхий боловсролын 10-р сургуулиас сонгон шалгаруулж авах юм.
Дүдү соккер клубын зүгээс хүүхэд,
тэндий эцэг эхчүүд, нөгөө талаас сургуулийн захиргаатай гурвалсан гэрээ
байгуулан ажиллах бөгөөд Европын өсвөрийн хөл бөмбөгийн клубын зарчмаар
ажиллана.






![]() | Өнөөдөр | 2 |
![]() | Өчигдөр | 28 |
![]() | Энэ 7 хоног | 655 |
![]() | Сүүлийн 7 хоног | 468 |
![]() | Энэ сард | 1717 |
![]() | Сүүлийн сар | 1933 |
![]() | Нийт хандалт | 25366 |