Сайн байцгаана уу? хүүхдүүдээ
Манай экологийн боловсрол олгох хөтөлбөрийн мэдээллийн сайтад зочилсонд баяр хүргэе.
Бидний амьдарч буй цэнхэр гараг маань ямар үзэсгэлэнтэй гэж санана. Бурханаас бидэнд заяасан энэхүү гайхамшигт төгс ертөнцийг яг л энэ хэвээр нь хойч үедээ хадгалан үлдээхийн тулд энэ дэлхий дээр амьдарч буй 6 тэрбум гаруй хүн бүрийн хүчин зүтгэл хэрэгтэй.
Мэдээж чиний болон найз нөхдийн чинь оролцоо энд хамгийн их үүрэгтэй шүү.
Дүдү.МН сайтын ах эгч нар нь ч гэсэн яг л та бүхний адил хүрээлэн буй орчиноо эрүүл, аюулгүй байгаасай гэж чин сэтгэлээсээ хүсдэг билээ.
Тиймээс бид экологийн боловсрол олгох хөтөлбөрөөрөө хүүхэд багачууд та бүхэнд болон танай анги хамт олонд зориулсан төрөл бүрийн сонирхолтой төсөл хөтөлбөр, үйл ажиллагаануудыг санаачилан зохион байгуулж байх болно.






![]() | Өнөөдөр | 2 |
![]() | Өчигдөр | 28 |
![]() | Энэ 7 хоног | 655 |
![]() | Сүүлийн 7 хоног | 468 |
![]() | Энэ сард | 1717 |
![]() | Сүүлийн сар | 1933 |
![]() | Нийт хандалт | 25366 |