|
Уралдааны зам болон барианы шугам Дүдү машиныг зориулалтын зам дээр өнхрүүлж уралдуулах бөгөөд тухайн тэмцээнээс шалтгаалж зам нь 2, 3, 4 ба түүнээс дээш эгнээтэй байна. Мөн машинуудыг гараанаас зэрэг гаргах болон бариаг нарийн чанд тооцох зориулалт бүхий электрон төхөөрөмжийг суурилуулсан байна. Уралдааны зам нь өөрийн гэсэн стандартад хэмжээтэй байна.
Стандарт ДҮДҮ дугуй
Дүдү машины уралдаанд оролцож буй бүх машинууд нь МДМХолбооны албан ёсны стандарт "DUDU" дугуйг хэрэглэнэ. Энэ дугуй нь уралдааны замын стандартад нийцдэг тул өөр төрлийн болон гар аргаар хийсэн дугуйгаар тэмцээнд оролцохыг хориглоно. Нөгөө талаар уралдаанд оролцож буй бүх хүүхдүүдэд ижил тэгш оролцож, амжилт гаргах боломжийг олгож буй хэрэг юм 
Стандарт гол буюу хадаас Дүдү машины уралдаанд оролцож буй бүх машинууд нь Дүдү машины дугуйнд тохирох стандарт гол буюу хадаасыг хэрэглэнэ. Энэ хадаасыг тусгай захиалгаар хийлгэдэг бөгөөд дугуйныхаа стандартад нийцдэг тул өөр төрлийн хадаас болон гол төмөр ашиглах нь тэмцээний амжилтад сөргөөр нөлөөлөх талтай. Машины их бие
Машины үндсэн их биеийг бүрэн хатаагдсан нарс модоор хийх бөгөөд өөрийн сонгосон загвар хэмжээний дагуу хүссэнээрээ зорж, хөрөөдөж, урлах боломжтой. Учир нь нарс модны жин нь хөнгөн байдгаас гадна хэлбэр дүрс гарган урлахад хамгийн тохиромжтой, зөөлөн мод юм. Машины хийц, загвар хэмжээ нь өөр өөр байх учир стандартад жинд нийцүүлэхийн тулд нэмэлт хүндрүүлэгч детал зэргийг өргөнөөр ашиглахыг зөвшөөрөх боловч заасан хэмжээнээс хэтрүүлж үл болно.
|