|
Монгол хүн бүр хүүхэд насандаа аавтайгаа, ахтайгаа хамтран бяцхан модон машин хийж түүнийгээ өдөржингөө чирэн тоглож өссөн байдаг. Тиймээс хүүхэд насыг модон машингүйгээр төсөөлөхийн аргагүй.
Монгол хүн бүр хүүхэд насандаа аавтайгаа, ахтайгаа хамтран бяцхан модон машин хийж түүнийгээ өдөржингөө чирэн тоглож өссөн байдаг. Тиймээс хүүхэд насыг модон машингүйгээр төсөөлхийн аргагүй. Тиймээ, энэ бол таны багадаа тоглож өссөн, аавын тань, ахын тань дү-дү хэмээн авиа гарган тоглож өссөн яг л тэр машин юм. Уралдааны "Дүдү машин" гэдэг нь тодорхой стандарт бүхий, төрөл бүрийн загвар хийцтэй бяцхан модон машиныг хэлэх бөгөөд тусгай зориулалтын зам дээр чөлөөтэй өнхөрч байхаар хийгдсэн байна. "Дүдү машин"-ыг хүүхдүүд насанд хүрсэн хүмүүсийн (аав ээж, ах эгч, эмээ өвөө, ангийн багш, асран халамжлагч нар) тусламжтайгаар хийх бөгөөд өөрсдийн хийж чадах зүйлсэд заавал гар бие оролцсон байх шаардлагатай. (Жишээ нь: Зүлгүүрдэх, будах, чимэглэл наах, лакдах гэх мэ) "Дүдү машин"-ы уралдааны зорилго нь хүүхэд багачуудын сэтгэлгээг хөгжүүлэх, үйл ажиллагаанд эрх тэгш оролцох боломжоор хангаад зогсохгүй, байнгын тасралтгүй явагдах уралдаан, тэмцээнүүдэд найз нөхөд, эцэг эх, ах эгч, асран халамжлагч, бусад насанд хүрэгчдийн оролцоотойгоор, тэдний дэмжлэгтэйгээр хамтран оролцож, амжилт гаргах боломжийг бүрдүүлэхэд оршино. |