Мэдээлэл хүргээд тоглоом цуглуулна
Кино гаргахад зориулагдсан тусгай тоноглол бүхий LCD дэлгэцтэй машин, мөн хүүхдийн анхаарал татхуйц дизайн чимэглэлтэй чингэлэг бүхий чиргүүлийг бэлтгэн хотын төвийн хорооллуудаар явж богино хэмжээний киног тухайн хэсгийн оршин суугчид болон хүүхэд багачуудад үзүүлхээс гадна амьдрах ухааны төрөл бүрийн мэдээллүүдийг хүргэнэ.
Кино үзэхээр цугларсан хүүхэд
багачууд, насанд хүрэгчдэд “Миний тоглоом чиний тоглоом” аяныг танилцуулж
хүүхдүүдэд байгаа илүү тоглоомуудыг чингэлэгний тусламжтайгаар цуглуулна.
Тоглоом тараагаад мэдээлэл хүргэнэ
“Миний тоглоом чиний тоглоом” аяны
хүрээнд цуглуулсан тоглоомуудыг алслагдсан гэр хорооллын, эмзэг бүлгийн хүүхэд
багачуудад тараах ажлыг хорооны нийгмийн ажилтнуудтай хамтран зохион байгуулна.
Ингэхдээ уг арга хэмжээнд оролцож
буй хүүхэд багачууд, тэдний эцэг эхчүүдэд явуулын кино театраараа хүүхэд, гэр
бүлийн хүмүүжилд зориулсан сонирхолтой кинонуудыг үзүүлхийн зэрэгцээ
хөтөлбөрийн үндсэн үйл ажиллагаа болох амьдрах ухаан, эрүүл мэнд, хүүхдийн эрх
зэрэг хэрэгцээт мэдээллүүдийг хүргэх юм.






![]() | Өнөөдөр | 2 |
![]() | Өчигдөр | 28 |
![]() | Энэ 7 хоног | 655 |
![]() | Сүүлийн 7 хоног | 468 |
![]() | Энэ сард | 1717 |
![]() | Сүүлийн сар | 1933 |
![]() | Нийт хандалт | 25366 |